ОМИКРОН ВИРУС ДЕЛЬТА ХУВИЛБАРААС 500 ДАХИН ХАЛДВАРЛАХ ЧАДВАРТАЙ

Отгоо
2021 оны 12-р сарын 01 -нд

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Жанжин соёлын төв ордонд боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалт, Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн төвийн дарга М.Болд танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт тун 35.1 % хамрагдалттай байна.

Шинээр яригдаж буй "Омикрон" мутацилагдсан вирус нь Дельта хувилбараас 500 дахин их халдварлах чадвартай, ДОХ-ын вирустэй эвцэлдэн, дархлааг устгах хоруу чанартай вирус хэмээн анхааруулж байна.

Энэ үеэр Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан “Дархлаа сэргээх тунг идэвхжүүлэхийн тулд нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид манлайлан оролцох ёстой. Одоогийн байдлаар 63.7 % хамрагдалттай байна. Дүүргийн хэмжээнд 40 гаруй дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байна. Хороодын хэсгийн ахлагч нар зах, худалдааны төвийн суурин дархлаажуулалтын төвүүдэд хөтчөөр ажиллаж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлж зах худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатай"-г онцолсон юм.

Шуурхай зөвөлгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: "Хэлтэс албадын дарга нар, хорооны Засаг дарга нар өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн нь байгаарай. Улс төрийн албан тушаал мөнхийн суудал биш. Байгаа хугацаандаа иргэдийнхээ төлөө хийчих юмсан гэж бодож байгаа зүйлээ хийгээд ав. Асуудлынхаа араас хөөцөлдөөд яв" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна