Монголоос Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд

Отгоо
2021 оны 12-р сарын 02 -нд

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) "-г авахаар шийдвэрлэлээ. (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
 
1. "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох

  • Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.
  • 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно. 

 2. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчлөлт

  • 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар), (1) "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг олгохыг зогсооно.
  • 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш (Японы цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

 Энэхүү арга хэмжээтэй холбоотой (19) болон (20) шинэ арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00318.html
https://www.mhlw.go.jp/content/000860078.pdf

 

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна