ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТӨВИЙНХӨН БАГАЧУУДАА БАЯРЛУУЛАВ

Отгоо
2021 оны 6-р сарын 01 -нд

Тээвэр ложистикийн төвийнхөн багачуудаа баярлуулав

     Тээвэр ложистикийн төвийнхөн Эх үрсийн баярыг тохиолдуулан ажиллагсдынхаа хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уралдаан тэмцээнүүдийг цахимаар зохион байгууллаа. Бүх насны хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл” гар зургийн, цэцэрлэгийн насныхны  дунд дууны, бага ангийнхны дунд шүлгийн тэмцээн явуулсан бол дунд ангийнхан  “Миний мөрөөдөл” зохион бичлэгээр өрсөлдлөө.  Харин ахлах ангийн хүүхдүүдийн дунд  халдвар хамгааллын дэглэмийг чанд   баримтлан “Хийн буудлага”-ын тэмцээн явуулав.  

     Түүнчлэн  бүтцийн нэгжийн Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан энэ хичээлийн жилд сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан хүүхдүүддээ  дурсамж, гарын бэлэг өгөв. Уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, шилдэг хүүхдүүдийн  бэлгийг эцэг эхчүүдэд нь  гардууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна