Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайн Зам овоолгын хэсэгт Япон улсын Коматцу фирмийн “WA 800” дугуйт ачигчыг саяхан хүлээн авлаа. Газар шорооны ажлын зориулалттай уг техник нь 800 морины хүчтэй, 11 куб метрийн багтаамж бүхий шанагатай юм. Зам овоолгын хэсэгт энэ төрлийн гурван техник ажилладаг. Шинээр ирсэн дугуйт ачигчийн сум нь өмнөхөөсөө 30 см-ээр уртассан бөгөөд 130 тонны белазад уулын цул ачих боломжтойгоороо онцлогтой.
“WA 800” нь Ил уурхайд өвлийн улиралд мөргөцгөөс хөлдүүс, технологийн шаардлагаар уулын цул ачих зэрэг ажил гүйцэтгэдэг. Түлш бага зарцуулдаг, бүтээмж сайтай уг дугуйт ачигч нь үйлдвэрт эдийн засгийн багагүй хэмнэлт өгнө, гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Я.Энхтуяа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна