ЗАЛУУ БАЯЖУУЛАГЧИД АВЬЯАСАА ҮЗҮҮЛЭВ

Отгоо
2021 оны 12-р сарын 01 -нд

Залуу баяжуулагчид авьяасаа үзүүлэв

     Баяжуулах үйлдвэрээс  “Дархлаажуулалтын 4-р тун” аяны “Авьяастны уурхай” хөтөлбөрийн хүрээнд, мөн  Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон тэмдэглэлт өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа.  Ерөнхий захиргааны 1-р байранд өнөөдөр  болсон уг үйл ажиллагаа нь   цехийн шинэ залуу ажилтнуудын авьяас чадварыг нээн,  сурталчлах зорилготой юм.  Өдөрлөгийн үеэр  Баяжуулах үйлдвэрийн  шинэ  ажилтнуудын урлагийн  тоглолт болж,  гар урлал, гэрэл зураг,  шинэхэн уран бүтээлүүд дэлгэгдлээ. Авьяастнуудыг  үйлдвэрийн ажилчид талархан хүлээн авч, урмын сайхан үгээр мялааж байв.  Энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн Төлөвлөлт шинжилгээний  албаны дарга, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн Н.Болормаагийн  шүлэг, Ц.Байдрагийн ая “Талын Монголдоо” дууг анх удаа НБХ-ийн ажилтан Б.Нямдэлгэр үзэгчдэд хүргэлээ. Өдөрлөг  энэ  сарын 6,9,10-нд  Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах, Өөрөө нунтаглах, Хаягдлын аж ахуй зэрэг алслагдсан хэсгүүдэд үргэлжилнэ. 

Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна