ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭН 1146 ТӨСӨВТ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Отгоо
2021 оны 11-р сарын 24 -нд

Зураг төслийн хүрээлэн 1146 төсөвт ажил гүйцэтгэжээ

     Эрдэнэт үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн  энэ оны хөрөнгө оруулалтын болон урсгал засварын төлөвлөгөөт ажлуудад зохиогчийн хяналт тогтмол тавин ажиллаж байна. Оны эхний есөн сарын байдлаар тус хүрээлэнгийн хамт олон А1 форматаар 1644 хуудас, зураг төслийн 315 даалгавар биелүүлж, 1146 төсөвт ажил гүйцэтгэжээ. “Ирэх оны үйлдвэрийн газрын зураг төсөл боловсруулах төлөвлөгөөт ажлууд  90 хувийн гүйцэтгэлтэй байна. ГХЭ-ийн “Тусгай зориулалтын автомашин угаалгын газар барих”, АТЦ-ийн “Технологийн тээврийн гарааш, тусгай зориулалтын машин механизмын гараашуудын гал унтраах системийг шинэчлэх”, Баяжуулах үйлдвэрийн “Хаягдлын аж ахуйн булингын нягт болон зарцуулалт хэмжигчүүдийг булинга тээвэрлэх хоолойд суурилуулах”, “ШХХ-т молибден хураах агуулах барих”, “Хүхэрт натри хадгалах хүйтэн агуулах барих”, Ил уурхайн “Засварын хэсгийн барилгын дээврийн их засвар”, “Төв агуулахын их засварын ажил”, ДЦС-ын “Үйлдвэрийн дулаацуулгын уурын 6 ата-ийн шугам шинэчлэх” зэрэг томоохон ажлын зураг төслийг боловсруулаад байна” гэж албаны хүн мэдээллээ.

Т.Батчулуун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна