“УУРХАЙЧИН-1” ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН УГСРАЛТ, ТОХИРУУЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭВ

Отгоо
2021 оны 10-р сарын 06 -нд

“Уурхайчин-1” хорооллын цахилгаан хангамжийн угсралт, тохируулгын ажил гүйцэтгэв

     Цахилгааны цехийнхэн “Үүр - 4, 8”-аас эхтэй, Медипас эмнэлгийн 6 кВ-ийн хаалттай хуваарилах байгууламжаас тэжээгдэх “Уурхайчин-1” хорооллын цахилгаан хангамжийн хэмжилт, угсралт, тохируулгын ажлыг амжилттай хийв. Тодруулбал,  Медипас эмнэлгийн 6 кВ-ийн хаалттай хуваарилах байгууламжийн “Үүр – 4 , 8” дээрх вакум таслууруудын цахилгаан холболтыг шалган тохиргоо, урсгал засвар хийсэн аж. Эдгээр үүрүүдийн реле хамгаалалтын тавил тооцоог гарган хамгаалалтуудыг тохируулан тавьж, найдвартай ажиллагааг шалган ажилд бэлтгэжээ. Мөн үүрэн дэх 6кВ-ийн вакум таслуур, тусгаарлагчууд, холбогдох кабель шугам зэрэг цахилгаан тоног төхөөрөмжүүдэд болон “Уурхайчин-1” хорооллыг тэжээх 6/0,4 кВ-ийн ТМ-630 төрлийн 630 кВА-ийн чадалтай хоёр хүчний трансформатор бүхий дэд станцын бүх тоноглолд стандартын дагуу хэмжилт, туршилт, оношилгоо хийн протоколоор баталгаажуулж, угсралтын ажил гүйцэтгэж буй Одкон Холдинг ХХК-д хүлээлгэн өглөө. Түүнчлэн “Уурхайчин-1” хорооллын барилга байгууламж болох 380 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах бөгөөд гадаад цахилгаан хангамжийг тэжээх зорилгоор “АБЛУ-3х240” төрлийн 6кВ-ийн хүчний хос кабель шугамыг хоёр жилийн өмнө тавьжээ. Туршилтын явцад уг хос шугамын нэг кабелийн гэмтлийг илрүүлэн засаж ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. 

Т.Батчулуун Фото: Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна