ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА САЙЖРУУЛЛАА

Отгоо
2021 оны 9-р сарын 11 -нд

Дархлаажуулалт хийх зохион байгуулалтаа сайжрууллаа

     Эрдэнэт үйлдвэр, уурхайчдынхаа дархлааг сэргээх нэмэлт 3 дахь тунгийн вакцинжуулалтыг 9 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дархлаа сэргээх 3 дахь удаагийн тунд Файзер вакцин хийхээр сонгож, 7000 тун тарилга татаж авсан. Энэ удаагийн дархлаажуулалтыг богино хугацаанд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхаар зохион байгуулж, нийт 4 цэгт 13 өртөөгөөр вакцинжуулж байна. 

Амралтын өдрүүдэд Хангарьд спорт ордон болон Үйлдвэрийн ерөнхий захиргааны 1-р байрны 4 давхарт вакцинжуулах түр байр ажиллаж байгаа бөгөөд 3 дах өдрийн 12 цагийн дүн мэдээгээр 3360 гаруй ажилтан тэдгээрийн гэр бүл 300 гаруй иргэд дархлаа сэргээх 3-р тунд хамрагджээ. 

Дархлаажуулалтыг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн баг бүрэлдэхүүн, дэд ажлын хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын 100 гаруй ажилтан бэлтгэл ханган, зохион байгуулан ажиллаж байна. 

Э.Мөнх-Уянга Фото: Ш.Лхамсүрэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна