"ОРГИЛ" ХУДАЛДААНЫ ТӨВ КАПИТРОН БАНК ХАМТРАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧДАД БЭЛЭГ БАРИЛАА

Отгоо
2021 оны 9-р сарын 09 -нд

"Оргил" худалдааны төв Капитрон банк хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад бэлэг барилаа

     Цар тахлаас шалтгаалж үүсээд буй эдийн засгийн хүнд цаг үеийг хамт даван туулах зорилгоор "Оргил" сүлжээ дэлгүүрийн хамт олон, Капитрон банк хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад 3 хувийн хямдралын карт 3000 ширхэгийг бэлэглэлээ. Мөн уурхайчдад алжаал тайлах төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг зэргийг Үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүлээлгэн өглөө. Капитрон банкнаас хамтын ажиллагааны хүрээнд хэрэглээний кредит карт болон санхүүгийн уян хатан нөхцөлийг үйлдвэрийн ажилтнуудад үзүүлж байна. Капитрон банк нь 2020 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалингийн зээлийн жилийн хүүг 2.5 хувиар хөнгөлж байсан бол энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудын цалингийн зээлийн сарын хүүг 1 хувь болгожээ. Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаараа бусад компани аж ахуй нэгжүүдээ манлайлан ажиллаж буй 13 байгууллагыг сонгон "Оргил" сүлжээ дэлгүүр, Капитрон банк хамтран бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болголоо. 

Э.Мөнх-Уянга


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна