Хакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ

Отгоо
2021 оны 12-р сарын 04 -нд

Тодруулбал, Хакүхо Даваажаргал Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон удаа буюу 45 түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон буюу 1093 давсан, Ёкозуна цолтой хамгийн удаан буюу 84 башё барилдсан, сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1887 давсан, нэг ч уналгүй хамгийн олон удаа буюу 16 башёд босоо түрүүлсэн гэсэн таван дээд амжилтын гэрчилгээ авлаа.

Түүнчлэн Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал барилдаж байх үедээ “Гиннесийн ном”-д хоёр дээд амжилтаа бүртгүүлсэн бөгөөд эдгээр рекордоо өөрөө дахин шинэчлэн тогтоосон юм.

Мөн Хакүхогийн “Гиннесийн ном”-д бүртгүүлсэн долоон дээд амжилтын гэрчилгээг Сүмогийн ордны музейд байрлуулах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна