Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутагт шатахуун ачсан чиргүүлтэй автомашин Дөрөлж нуурт живсэн тухай дуудлага энэ сарын 22:35 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг өчигдөр 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулжээ.
Өнөөдөр 08:30 цагт ажиллагааг дахин эхлүүлсэн бөгөөд нуурын мөсний зузаан 60 сантиметр, усны гүн нь 3.1 метр байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна