Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадын удирдлагууд уулзах санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тайлбарлаж, шаардлагатай зөвлөгөөг өглөө.
Уулзсан иргэдийн хувьд газрын асуудал, орон сууцны дулаалга, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Дүүрэг орон нутаг бүх чадлаараа иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт хийхийн тулд ажиллана. Бид бүгдийг нь засч янзлах боломж байхгүй ч, хийж буй хэдхэн ажилдаа сэтгэл гаргаж, жишиг бүтээн байгуулалт, тохижилтыг хийх болно. Үүнд иргэдийн дэмжлэг, оролцоо чухал" гэсэн юм.
Түүнчлэн 2022 оноос эхлэн газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, ногоон байгууламж байгуулах, автобусны буудалд жишиг тохижилт хийх, алслагдсан хороодын авто замыг шийдэх зэрэг иргэндээ ээлтэй томоохон ажлуудыг төлөвлөсөн байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна