СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ДУГУЙЛАНГУУДЫГ ШАТ ДАРААТАЙГААР НЭЭНЭ

Отгоо
-0001 оны 11-р сарын 30 -нд


Баянзүрх дүүрэг, Гүүд Нэйборс \Good Neighbors\ ОУБ-тай хамтран Хүүхдийн эрхийн клубийн чуулганыг Жанжин соёлын ордонд зохион байгуууллаа. Уулзалтад Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9, 44, 53, 62, 69, 143, 148 болон Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд оролцсон. Түүнчлэн дүүргүүдийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс оролцож, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар санал бодлоо солилцож, сурагчдын гаргасан санаачилгыг бодлого шийдвэртээ тусгахаар болсон юм.

Сурагчдийн илтгэлд хөндсөн нийтлэг асуудал нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тэдний хөгжих эрх хамгийн их зөрчигдөж байгааг сургууль тус бүрээс авсан судалгаанд үндэслэн гаргасан байлаа.

Танхимын сургалтын үед хичээлээс гадуур сургалт, дугуйлан хичээллүүлэх нь энэ эрхийг хангах үндсэн суурь болдог байна. Шийдвэр гаргах насанд хүрэгчдийн зүгээс одоогийн нөхцөл байдал уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хичээлээс гадуур сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагаа, дугуйланг шат дараатайгаар нээх талаар чуулганд оролцогчид нэгдмэл байр суурьтайгаар дэмжсэн юм.

Түүнчлэн хүүхэд өөрийн эрхийн төлөө өөрөө дуугарч, томчуудад асуудал шийдлийг санал болгож буй энэхүү оролцоог цаашид бодит ажил хэрэг болгох нь хамгийн чухал хэмээн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас дурдлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна