Д.Сүхбаатар жанжины буйранд номын сан байгуулна

Отгоо
2021 оны 11-р сарын 19 -нд


Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Д.Сүхбаатар жанжин буйранд номын сан байгуулахаар боллоо.

Номын сан байгуулах ажлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Үндэсний номын сангийн хамт олон хийх бөгөөд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх боломж олгох цогц бүтээн байгуулалт хийх юм.

Уг ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Батбаясгалан, тэргүүлэгч, холбогдох удирдлагуудад талархал илэрхийлье.

Мөн Д.Сүхбаатар жанжны буйранд номын сан барих ажилд хамтран ажиллах Үндэсний номын сангийн хамт олонд Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнуулсанд баяр хүргэе!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна