Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит хурал боллоо

Отгоо
2021 оны 12-р сарын 06 -нд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит шуурхай хурал 08:00 цагаас эхлэн үргэлжилж байна

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж нийт газар, хэлтсүүд болон 21 аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлуудын тайлан, үр дүнг хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн нэгжүүд энэ долоо хоногт хийгдэх төлөвлөгөөт ажлуудын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулж, мэдээлэл өгнө.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар 2600 гаруй улсын болон хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдадаа эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна