1800-1363 лавлах утсанд 16 цагийн байдлаар 700 гаруй иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа

Отгоо
2021 оны 11-р сарын 29 -нд

ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд шимтгэл төлөлтийн мэдээлэл авах, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах зэрэг асуудлаар өдөрт 800-1000 гаруй дуудлага хүлээн авч, шийдвэрлэн ажилладаг.

Бид лавлах утасны ачааллыг бууруулах, даатгуулагч-иргэдэд хурдан, шуурхай үйлчлэх зорилгоор техникийн өргөтгөл хийж 1800-1363 утсанд шинээр 25 шугам нэмсэн. Ингэснээр даатгуулагч та шугам чөлөөгүй үед дуудлага хийсэн тохиолдолд манай цахим программд бүртгэгдэж, операторууд өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа тань руу 10-15 минутад эргэн холбогдож асуудлыг тань шуурхай шийдвэрлэх боломж бүрдээд байна.

Өнөөдрийн хувьд Хэрэглэгчтэй харилцах төвийн 6 оператор нэгэн зэрэг дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 16 цагийн байдлаар 1800-1363 дугаарт 700 гаруй дуудлага ирж, 66 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн даатгал иргэн таны төлөө


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна