Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

Отгоо
2021 оны 11-р сарын 25 -нд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар танилцуулга сонслоо. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин сайжирснаар даатгуулагч-иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, салбарын хүний нөөц чадавхжих зэрэг олон эерэг үр дүнгүүд гарахыг зөвлөлийн гишүүд энэ үеэр онцолсон юм.

“Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Даргын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөгөөг тусган хуулийн төслийн саналыг эцэслэн боловсруулж Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна