1800-1363 ЛАВЛАХ УТСАНД ӨРГӨТГӨЛ ХИЙГДЛЭЭ

Отгоо
2021 оны 11-р сарын 24 -нд

Энэ онд эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр даатгуулагч-иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ямар нэг үнийн хязгаарлалтгүйгээр авах боломж нээгдсэн юм. Энэ хэрээр иргэд даатгалаараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нь эрс ихэссэн. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд шимтгэл төлөлтийн мэдээлэл авах, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах зэрэг асуудлаар өдөрт 800-1000 гаруй дуудлага хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

 Бид лавлах утасны ачааллыг бууруулах, даатгуулагч-иргэдэд хурдан, шуурхай үйлчлэх зорилгоор технологийн өргөтгөл хийж өнөөдрөөс эхлэн 1800-1363 утсанд шинээр 25 шугам нэмлээ. Ингэснээр шугам чөлөөгүй үед таны дуудлага манай цахим программд бүртгэгдэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа таньруу 10-15 минутад эргэн холбогдоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна