Нэхэмжлэлийн хяналт хийхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим сургалт зохион байгуулж байна

Отгоо
2021 оны 11-р сарын 02 -нд

Нэхэмжлэлийн хяналт хийхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллах хүрээнд танхимын болон цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Өнөөдөр ээлжит сургалтыг гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчдад зориулан явуулж байна.

Сургалтаар Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн нэхэмжлэлээ илгээхдээ анхаарах асуудлууд болон үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээллийг цахим системд хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл өгч, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна