Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

Отгоо
2021 оны 10-р сарын 15 -нд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Энх-Ундрага эмнэлэг болон Өнө-Энх, Энхсаран сувилалуудад газар дээрх хяналт, шалгалт хийсэн ажлын үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, шийдвэр гаргаж байна.

Үргэлжлүүлэн ЭМДҮЗ-ийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг”-ыг шинэчлэн боловсруулахад баримтлах чиглэлийн талаар хэлэлцэх юм.

ЭМДEГ өнөөдрийн байдлаар 2540 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан иргэн-даатгуулагчид чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна