Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Отгоо
2021 оны 10-р сарын 11 -нд

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх танхимын болон цахим сургалтуудыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Сургалтаар 2021 оны ЭМДҮЗ-ийн 03, 05-р тогтоолуудыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг өгсөн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна