ЭРЭЭН, ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Отгоо
2021 оны 12-р сарын 10 -нд

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг шалгаж, туршилтын тээвэрлэлтийг хийв.

Бэлтгэл ажил хангагдаж, туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул талууд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн авто замын тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна