Мисс А.Бөртэ-Үжин шилдэг 16-д шалгарчээ

Отгоо
2021 оны 12-р сарын 12 -нд

Мисс А.Бөртэ-Үжин Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэрбээр "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ.

А.Бөртэ-Үжин өмнө нь тэмцээний "Авьяас" шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон байсан юм.

“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болно. Дэлхийн 130 орны миссүүд цугларч, өөр өөрсдийн ур чадвараа гайхуулан өрсөлдөж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна