Г.Болор-Эрдэнэ тав дахь удаа пара таеквондогийн дэлхийн аварга боллоо

Отгоо
2021 оны 12-р сарын 13 -нд


Туркийн Истанбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн гэж Монголын паралимпын холбооноос мэдээллээ.

Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчныг 18:8 оноогоор хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна.

"Парис 2024" Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Г.Болор-Эрдэнэ нь "Токио 2020" Паралимпын наадамд долоодугаар байр эзэлсэн.

Эх сурвалж: Монголын паралимпын холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна