Төрийн алба гэхээрээ хүнд сурталтай, аливаа эрх ямбыг түрүүлж эдэлдэг байх ёсгүй. Харин эсрэгээрээ иргэдэд түргэн шуурхай үйлчилж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь бидний нэн тэргүүний үүрэг.
Тэр ч утгаараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбай дахь авто зогсоолыг 11 дүгээр сарын 24-өөс эхэлж "Иргэдэд үйлчлэх зогсоол" болгох уриалга дэвшүүлж үүнийг зарим төрийн байгууллагууд дэмжиж, иргэд нааштайгаар хүлээн авч, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэхэд нэг алхам ойртсон.
Цаашид иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газрын албаны үйлчлэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг төлөвлөж та бүхэндээ хүргэх болно.
Шинэ 7 хоногоо эрч хүчтэй, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлээрэй. Халдвар хамгааллын дэглэмээ сахихаа мартуузай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна