Оросын холбооны улсын Буриадын Танхой тосгонд газар хөдөлсөн нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүчтэй мэдрэгджээ. Эрхүүгийн irk.ru сайтад мэдээлснээр 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ нь хоногийн дотор болсон хоёр дахь чичирхийлэл юм байна.
Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 21:44:51 цагт болсон гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.60 105.28
Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн, irk.ru
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна