АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭД ХЭДЭН БАРИМТ БИЧГИЙГ БАЙГУУЛАВ

Отгоо
2021 оны 12-р сарын 18 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,  “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим хэлбэрээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв болон ОХУ-ын “Олон улсын тээврийн коридорын захиргаа” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг баримт бичгийг байгуулав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна