Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо ирлээ

Отгоо
2021 оны 12-р сарын 18 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д энэ сарын 15-17-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. 

Айлчлалынхаа хугацаанд тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тунхаглалыг гаргаж, цаашид хамтыг ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахаар ажиллана гэдгээ илэрхийлцгээсэн юм.

Түүнчлэн өчигдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна