“Дизель хүрээ” захын хашаанд шатаж байсан цайны газрын галыг унтраажээ

Отгоо
2021 оны 12-р сарын 19 -нд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд шатаж байсан цайны газрын галыг унтраажээ. Галын дуудлага өнөө өглөө үүрээр 05:06 цагт НОБГ-т ирж дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй нэг давхар байшинд гарсан байдалтай байжээ.

Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна