Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд 2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд цаашид урт хугацаанд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх, өрхийн амьжиргаа болон даван туулах чадавхыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн хамгаалал, хөгжил гэсэн үндсэн чиглэлүүдээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлнэ.
Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хувьд Баянзүрх дүүрэгтэй хамтарч дүүргийн 5, 19, 21, 22 ,27 дугаар хороодод 1020 хүүхдийг хамруулсан урт хугацааны төслийг хэрэгжүүлж байгаа.
Цар тахлаас үүдэн зорилтот бүлгийн шаардлагатай 900 өрхөд тусламж үзүүлж, 550 өрхөд шаардлагатай хүнсний дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборыг бүрэн камержуулж, багш, ажилтан алба хаагчдыг чадавхжуулах зэрэг олон ажлуудыг хийсэн, цаашид ч хамтарч хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна