Нийтийн бие тамир, спортыг хөгжүүлэх, ажилтан алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, ур чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээнд 4 бүсийн 28 багийн 200 тоглогч оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Cагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, ширээний шагай наадгай гэсэн таван төрлөөр явагдсан.
Нийлбэр дүнгээр хоёрдугаар бүсийн хамт олон энэ удаагийн тэмцээнд ялалт байгууллаа.
Тэмцээнийг УИХ-ын гишүүн, Э.Бат-Амгалан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн захирал П.Жаргалан, холбогдох дүүрэг орон нутгийн удирдлагууд дэмжин оролцсон бөгөөд амжилт гаргасан тамирчдад баяр хүргэлээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна