Шинэ сэргэлтийн бодлого. 1. Боомтын сэргэлт
Монгол Улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 хувь Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92 хувь Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно.
- Гашуунсухайт
- Ханги
- Шивээхүрэн
- Бичигт
Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ.


Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна