БХБЯ: Хөшигийн хөндийн дагуул хот байгуулахад БНСУ-тай хамтарч ажиллана

Отгоо
2021 оны 12-р сарын 22 -нд

Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах асуудлаар БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Монгол Улсын “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-тай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хөшигийн хөндийн дагуул хотын эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд талууд хамтарна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна