МУГТ Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСЫН АНХНЫ ТУЛААНДАА ЯЛЛАА

Отгоо
2021 оны 12-р сарын 25 -нд

Оросын боксын холбооноос өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд Москва хот дахь "Soviet Wings" спортын ордонд мэргэжлийн боксын тэмцээнийг зохион явууллаа.

Тус тэмцээний үеэр Монголын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа "Super feather" жинд Оросын Сослан Баевтай хийж шүүгчдийн саналаар ялсан байна.

Сослан өмнө зургаан тулаан хийхдээ ялагдаагүй байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна