Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим хурлыг зохион байгуулж байна

Отгоо
2021 оны 12-р сарын 01 -нд

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим хурлыг зохион байгуулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллах хүрээнд танхимын болон цахим сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Өнөөдөр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.

Хурлаар жирэмсний хяналтын багц, төр хариуцах эм, Коровонавируст халдварын үеийн хэвтүүлэн эмлэх тусламж, үйлчилгээ, болон 11,12 дугаар сарын гүйцэтгэлийг хэрхэн хүлээн авах, бодит цаг хугацаанд мэдээллээ илгээхэд гаргаж байгаа алдаа зэрэг тулгамдаж буй олон сэвийн хүрээнд хэлэлцэж, тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна