Маргааш бүх нийтээр АМАРНА

Отгоо
2021 оны 12-р сарын 28 -нд

Арванхоёрдугаар сарын 29-н буюу лхагва гарагт Үндэсний эрх чөлөөний өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.

Бүх нийтээр амрах өдөр таарч байгаа тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна