СЗХ: 2021 оны тайлангийн хурлаа хийж, жилийн ажлаа дүгнэлээ

Отгоо
2021 оны 12-р сарын 28 -нд

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны тайлангийн хурлаа цахимаар хийж, жилийн ажлаа дүгнэлээ.

Хэдийгээр 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хүнд сорилт үргэлжилсэн ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын төлөө Хорооны нийт хамт олон хичээж ажиллалаа. Үүний үр дүнд санхүүгийн салбар эрчимтэй сэргэж ялангуяа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 30 жилийн түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн түүхэн үйл явдал болсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцоллоо.

Мөн тэрбээр ирэх онд бид санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг шинэчлэх,  технологийн шинэчлэлийг дэмжих хүрээнд холбогдох хуулиудын төслийг боловсруулж УИХ-аар батлуулах, зохицуулалт хяналтын орчныг уян хатан боловсронгуй болгож, виртуал хөрөнгийн үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөнгө угаалттай тэмцэх, 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэх ажилд онцгой анхаарч ажиллана хэмээлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна