Баянзүрх дүүрэг 2022 оныг "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ын жил болгон зарлалаа

Отгоо
2021 оны 12-р сарын 28 -нд

Улиран одож буй 2021 оноо дүгнэж, ирж буй 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Баярын хурлаа амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

"2021 онд бүхий л нөөц боломжоо дайчлан цар тахлын эсрэг бүх чадлаараа хичээл зүтгэл гарган ажилласан чиг үүргийн байгууллага, харьяа алба хэлтсийн ажилтан алба хаагчид та бүхэндээ баярлалаа. Бид 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа 2022 онд илүү хурдан бөгөөд иргэндээ ээлтэй бүтээн байгуулалтын ажлыг хийх үүднээс "Бүтээн байгуулалт"-ын жил болгон зарласан. Дүүргээ худалдаа арилжааны төв болгохоос эхлээд иргэдтэйгээ хамтарч газар чөлөөлөлтийг эрчимжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, ногоон орчин, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр олон төсөл хөтөлбөр ажлыг дүүрэг орон нутаг бүх шатны уялдаа холбоотойгоор хийж хэрэгжүүлнэ. Үүнд төрийн алба хаагч бүхний оролцоо, иргэдийн дэмжлэг чухал" гэсэн юм.

Баярын хурлын үеэр шилдэг хороо, шилдэг ажилтан алба хаагчдыг шалгаруулсан бөгөөд 16,21,9 зэрэг хороод шилдгээр шалгарч, дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэст цар тахлын үед манлайлж ажилласанд талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна