Байгаль орчны салбарын шилдгүүдэд төрийн дээд одон гардуулав

Отгоо
2022 оны 1-р сарын 04 -нд

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнажээ.

Байгаль орчны салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.

Тэрбээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулан 2019-2020 онд 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж,  Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажиллажээ.

  • Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газрын мэргэжилтэн Батхуягийн Энхгэрэл,
  • Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Түмэнжаргалын Төрбадрах нарыг Байгаль орчны салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

2016 оноос хойш төрийн албанд зүтгэл гарган ажиллаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Шарав-Арилдын Цолмонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгийг гардуулав.

Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулсан ба “Ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлье” хэмээв.

Эх сурвалж: БОАЖЯ

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна