Цэргийн ЦАХИМ БҮРТГЭЛ өнөөдрөөс эхэлнэ

Отгоо
2022 оны 1-р сарын 05 -нд


Цэрэг бүртгэл өнөөдрөөс эхлэх буюу нэгдүгээр сарын 5-21-ний хооронд үргэлжилнэ.

Өмнө нь сумын тамгын газар, харьяаны баг, хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Ингэхдээ 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой юм.

  • гар утасны аппликэйшн
  • вэб портал
  • 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.

Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч тухайн үед хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлнэ хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна