Казахстаны Засгийн газар огцорлоо

Отгоо
2022 оны 1-р сарын 05 -нд

Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр Засгийн газраа огцруулах тушаалд гарын үсэг зуржээ.

Казахстанд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөж байгаатай холбоотойгоор Засгийн газар ийнхүү огцорчээ. Энэ улсад нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн автомашины хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж, литр нь 60 тенге байсан хий 120 рубль болон нэмэгдсэн юм. Үүний дараа Актау, Жанозене хотуудад хүмүүс олноор цуглан гудамж хааж, эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн бол үүний дараагаас Алматы, Нур-Султан, Караганда, Атырау, Уральск, Талдыкорган, Кызылорд, Шымкент хотуудад хийн үнийг эсэргүүцсэн олон нийт жагсаал цуглаан зохион байгуулсан.

 

Улмаар үүссэн нөхцөл байдлыг зохицуулах үүднээс засгийн газар тусгай комисс байгуулан ажиллаж, хийн түлшний үнийг литр тутамд нь 50 тенге болгон бууруулсан юм. Гэсэн ч олныг хамарсан эмх замбараагүй байдал намжаагүй тул өнөөдөр буюу нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн эсэргүүцэл дэгдсэн бүс нутгуудад хөл хорих цаг, онц байдлын дэглэм тогтоожээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна