Сүүлийн хэдэн өдөр олны анхааралд байгаа мэдээлэл бол Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн хүрээнд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй төрийн албанд томилогдсон хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа дарга нарын асуудал байна. 2020 онд батлагдсан уг хуулийн хүрээнд шууд томилогдсон 1052 албан тушаалтанд хамаарах 411 дүгээр тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс оны өмнө гаргасан. Энэ дунд зохих шаардлага хангаагүй, хуульд нийцүүлэх шаардлагатай албан тушаалтнууд бий ч шаардлага хангасан, өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон дарга нар ч мөн бий. Жишээ нь : Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Усны газрын дарга Ш. Мягмар, ЖДҮГ-ын дарга Я. Эрдэнэсайхан, МХЕГ-ын дарга Б.Гантулга ,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл зэрэг хүмүүс зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж ,шаардлага хангасан гэх дүгнэлттэй ЗГ-ын хуралдаанаар тус бүр томилогдсон. Эдгээр хүмүүст 411 дүгээр тогтоол хамаарахгүй , үргэжлүүлэн ажлаа хийнэ. Гэхдээ тогтоолд багтсан албан тушаалын тусгай шаардлага гэж зүйлийг биелүүлж ажиллах заалт бий гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс хэлж байна. Ковидын тухай хууль батлагдсан өдрөөс хойш сонгон шалгаруулалтгүй нийт арван яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсон байдаг. Үүнээс гурван яамны төрийн нарийн шаардлага хангаагүй ,хуульд нийцүүлэх шаардлагатай байгаа юм байна. Мөн 36 агентлагаас 12 нь төрийн тусгай агентлаг буюу төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулалт нь хийгддэг учраас энэ тогтоол үйлчлэхгүй. Үлдсэн 24 төрийн захиргааны агентлагийн 17 удирдлага дээрх хууль батлагдсны дараа томилогдож , өнөөдрийн байдлаар 9 агентлагийн дарга шаардлага хангаад байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна