Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ

Отгоо
2022 оны 1-р сарын 06 -нд

Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ.

Төв аймгийн Баянжаргалан, Архуст, Аргалант сумын мал таван төрөл дээр өссөн ба 2021 оны мал тооллогын дүнгээр Төв аймаг 3662 тэмээ, 356871 адуу, 319567 үхэр, 2.534.444 хонь, 1.529.554 ямаа тоолуулж, малын тоогоор улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна