Энэ сард Үндэсний бөхийн есөн барилдаан болно

Отгоо
2022 оны 1-р сарын 07 -нд

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын хугацаанд нийт есөн барилдаан зохион байгуулахаар товложээ.

Үүнд:

  • Нэгдүгээр сарын 09-нд "Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 16-нд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын  21-нд "Манба дацан" хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Нэгдүгээр сарын  22-нд "СПС" телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,
  • Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 30-нд "Дашчойлин" хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Эх сурвалж: МҮБХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна