Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт өчигдөр 3.6-3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Хаш багийн “Хүйтний хөтөл” гэдэг газар өчигдөр 01.06-ны өдрийн 14:50 цагт 3.9 магнитуд, 15:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна