Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт боллоо

Отгоо
2022 оны 1-р сарын 08 -нд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл, Нийслэлийн ЖДҮҮ дэмжих төв, Баянзүрх дүүргийн ЖДҮҮ дэмжих төв хамтарч дүүргийн 50 гаруй бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Энэ үеэр ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд ур чадвар, хууль эрх зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах, нэгдэл болон ажиллах, туршлагаа хуваалцаж байх зэрэг саналыг хэлж байлаа.

Зөвлөгөөний хувьд ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тэдний ажил, амьдралд хэрхэн өөрчлөлт орсон талаар судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах зорилготой гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна