Мэргэжлийн хяналтын удирдлага, ажилтан албан хаагч, байцаагч гээд нийт 90 гаруй хүний баг бүрэлдэхүүн, дүүрэг дэх Цагдаагийн газар, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт хийж байна.
Тухайлбал дүүргийн 11 дүгээр хорооны Хонхор шалган нэвтрүүлэх товчоо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг, гэр хорооллын бүсэд оршин суугч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын зуухны галлагаанд дугуй, хог хаягдал ашиглах, түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг шалгалаа.
Цаашид иргэдийн ирүүлсэн санал хүсэлтэд тулгуурлан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна