Замын-Үүд Эрээний хилийн боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг Шадар сайд ахална

Отгоо
2022 оны 1-р сарын 10 -нд

Коронавирусийн цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарчээ. Замын-Үүд, Эрээний хилийн боомтод үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо.

Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна