‘’ШИНЭ МЯНГАНЫ ЗАЛУУС’’ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Отгоо
2022 оны 1-р сарын 10 -нд

Залуучуудын нийгмийн оролцоо, хувь хүний хөгжлийг дэмжих, манлайллын ур чадварыг бэхжүүлэхэд салбар бүрийн шилдэг менторуудын хамтын ажиллагааг бий болгох зорилготой ‘’Шинэ мянганы залуус’’ менторшип хөтөлбөрийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийн төв 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт 80 орчим залуус цахимаар бүртгүүлж, олон улсад ашигладаг КP үнэлгээний аргачлалаар 15 залуучуудыг сонгон шалгаруулсан билээ. Өнөөдрийг хүртэл 7 удаагийн хувь хүний хөгжлийн сургалт, өглөөний уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулсан бөгөөд залуучууд өөрийн сонгосон менторуудтайгаа хамтарсан төлөвлөгөө гарган уулзсан юм. Хөтөлбөрийн сертификатыг 2022 оны 1 сард ментий нартаа гардуулна.

Өөрийн үнэт цаг, мэдлэг, туршлагаа зориулан ажиллаж байгаа нийт менторууддаа болон хөтөлбөрийг зохион байгуулахад хамтран ажиллаж буй ‘’SOCIAL CONSULTING INSTITUTE’’-ийн хамт олонд талархал илэрхийлье


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна