УОК: Цагаан сарын үеэр халдварын ОРГИЛ ҮЕ таарч, өдөрт 18-20 мянган тохиолдол илрэх тооцоо гарсан

Отгоо
2022 оны 1-р сарын 11 -нд

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:-Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.

Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна